Циркийн урлагийн шилдэгүүд Монголд тоглоно  

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-21

Монгол циркийн хөгжлийн төв ТББ-аас “Дэлхийн цирк Монголд” төслийн хүрээнд циркийн урлагийн гайхамшгийг таниулах, сурталчлах зорилгоор дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг урьж тоглуулдаг уламжлалтай.

Энэ жил тус төслийн 10 жилийн ой тохиож буй бөгөөд ойг угтан анх удаа хос манежтай, хоёр арслан, дөрвөн бар, ховор үүлдэрийн найман пудель нохой, циркийн шилдэг жүжигчин, найруулагч, арын албаныхан зэрэг 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг шинэлэг, сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Mungkin gambar 10 orang, televisi, keramaian dan teks

“Дэлхийн цирк Монголд” тоглолт AIC steppe arena буюу бидний нэрлэж заншсанаар Мөсөн өргөөд гуравдугаар сарын 30, 31, дөрөвдүгээр сарын 6, 7, 13, 14-ний өдрүүдэд зургаахан удаа тоглох гэж байна.

Mungkin gambar 2 orang, televisi dan teks

Тоглолтод циркийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхний гурван байр эзэлсэн шилдэг уран бүтээлчид оролцохоос гадна дэлхийд болдог олон улсын циркчдийн тоглолтыг тэр хэлбэрээр нь Монголд үзүүлэхийн тулд ОХУ-ын жүжигчин Юрий Владимирович Никулины нэрэмжит сургуулийн алдарт найруулагч Демитрий Чернев ерөнхий найруулагчаар ажиллах аж.

May be an image of 2 people and text

Тоглолтын ерөнхий продюссер Н.Эрдэнэ “Дэлхийн циркийн наадмуудын шилдгүүдийг урьсанаараа онцлогтой. Өмнө нь гаднаас найруулагч урьж ажиллуулж байгаагүй. Харин энэ удаа Монголд байдаггүй дэлхийн төвшний шилдэг тоглолтыг дэлхийн үзэгчдэд яаж хүрдэг, тэр хэлбэрээр нь Монголдоо авчрахын тулд гаднаас найруулагч урьж авчирсан. Анх удаа хос манежтай тоглогдоно. Техникийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглах учраас та бүхний хүлээлтийг хоёр дахин давсан тоглолт болж чадна” хэмээлээ.

Mungkin gambar 2 orang, televisi, newsroom dan teks

Мөн олон улсын циркийн дарга, продюссерууд урилгаар Дэлхийн цирк Монголд тоглолтын багийн үзүүлбэрийг ирж үзэх аж. Тоглолтыг  комедиан М.Баяр хөтлөн явуулна.

Тоглолтын үеэр Монголд байдаггүй ховор үүлдрийг пудель нохойнуудтай зургаа авхуулах боломжтой гэнэ. Түүнчлэн, гэрлийн найруулгатай тоглодог тул хурц гэрэл гарган зураг дарах хориотой гэдгийг зохион байгуулагчид сануулж байв.

ХЭЗЭЭ: 3 сарын 30, 31, 4 сарын 6, 7, 13, 14 Гараг: Бямба, Ням

ЦАГ: 11:00 15:00 19:00

ҮНЭ: 20.000₮, 30.000₮, 40.000₮, 50.000₮

VIP: 100.000₮, 60.000₮

НАС: 0-3 нас үнэгүй.

НАС: 3+ нас тасалбар авна.

ОНЛАЙН ТАСАЛБАР: https://www.ticket.mn/event/1999

БИЕТ ТАСАЛБАР: ИМАРТ худалдааны төвийн Хэрэглэгчийн Төв

8989-5252