“Вивант” киноны зураг авалт болсон газруудад тусгай аялал зарлагджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-28

Японы TBS телевизийн олон ангит “Вивант” киноны зураг авалтыг Монголд хийж, Б.Барслхагва, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нарын олон жүжигчид тоглосон билээ.

Тэгвэл уг киноны зураг авалт болсон газруудаар аялах хөтөлбөртэй тусгай аялалыг Nippon travel гэх компани TBS телевизтэй хамтран зохион байгуулахаар болжээ.  Аялалын урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж буй бөгөөд аялалд хамрагдсан япон жуулчид үзэсгэлэнт байгальд аялахаас гадна киноны гол дүрийг бүтээсэн Б.Барслхагва, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нарын жүжигчидтэй хамтдаа зоог барих гэнэ. Аялал таван өдөр үргэлжилнэ. Хугацааны хувьд долдугаар сарын 15-19, наймдугаар сарын 7-11 гэсэн хоёр удаагийн аялалыг зарласан байна.

VIVANT1

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 олны “Монголд зочлох жил” болгон зарлаж, 100 мянган жуулчин хүлээн авалт зорилт тавьсан. Энэ хүрээнд TBS телевизтэй хамтран дараах тусгай аялалын хөтөлбөрийг гаргаад байгаа аж.

Монгол жүжигчдийн тоглосон "VIVANT" кино өчигдрөөс Японд гарч эхэлжээ

Жуулчид “Монгол дахь Японы Элчин сайдын яам”-ны үүрэг гүйцэтгэн зураг авалт хийгдсэн “Буудай” болон  Kempinski зочид буудалд байрлах бөгөөд тэнд зураг авалтын үеийн чухал зургуудыг өлгөсөн байх гэнэ. Мөн Улаанбаатарт Сүхбаатарын талбай, Үндэсний драммын театр зэрэг зураг авалтад ашиглагдсан барилга байшинг үзэж, гол дүрийн дээр дурьдсан гурван жүжигчинтэй хоол идэж, хамт зургаа авахуулах зэрэг үйлчилгээ багтсан байна.