Ма Дун Сок ирэх сард хуримлана

O.Admin
2024-04-09

БНСУ-ын жүжигчин Ма Дун Сок фитнес модель Е Жун А нар ирэх сард Сөүл хотноо хуримын ёслолоо хийхээр төлөвлөжээ.

Хосууд 2016 оноош хойш хамт байгаа бөгөөд 2021 онд албан ёсоор гэр бүл болсон байна. Гэвч Ма Дун Сокийн завгүй хуваарийн улмаас хуримын ёслолоо хойшлуулсны эцэст ирэх сард гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хуримын тангарагаа өргөхөөр болжээ. 

Ма Дун Сок 2022 оны аравдугаар сард болсон “SACF” оны шилдэг уран бүтээлчийн шагнал гардуулах ёслолын үеэр Е Жун А-г  эхнэрээ гэж хэлснээр тэдний гэрлэлт ил болсон юм.  Ташрамд дуулгахад, Ма Дун Сокийн шинэ кино “Crime city-4” энэ сарын 24-нд нээлтээ хийх аж.