Дуучин Т.Дэлгэрмөрөн хагас мацаглаж 20 кг туржээ

O.Admin
2024-04-12

Дуучин Т.Дэлгэрмөрөн амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэж эхэлснээс хойш 20 кг туржээ.

“Номин Талст” хамтлаг тарж, гишүүд нь улс төр хөөх болсноос хойш урлагтаа үнэнч үлдсэн  ганц дуучин нь Т.Дэлгэрмөрөн. Харин өнгөрсөн оноос хамтлагийнхаа А.Хаянхярваа буюу Хаянаатай хамтран тоглолт хийж, эдүгээ дэлхийг тойрон тоглолтоо хийж яваа юм.

Тэгвэл энэ хугацаанд Т.Дэлгэрмөрөн урлагийнхаа хажуугаар бие, эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөнийг шүтэн зөв хоолны дэглэм барьж, хагас магацласнаар 124 кг-аас 104 кг болж 20 кг жин хасжээ.  Цаашид дахин 10 кг жин хасах зорилго тавиад буй гэнэ.