Дуучин Пак Бо Рам 30 насандаа таалал төгсжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-12

Өмнөд Солонгосын дуучин, манайхны “reply 1988” киноны дууг дуулснаар нь сайн мэдэх дуучин Пак Бо Рам дөрөвдүгээр сарын 11-нд 30 насандаа таалал төгсжээ.

Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй, цагдаагийн газраас шалгаж байна хэмээн агентлагаас нь мэдээлсэн байна. Пак Бо Рам 2010 онд БНСУ-ын хөгжмийн Mnet сувгийн “Superstar K2" шоунд оролцож байсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа "Beautiful" дуугаараа албан ёсоор дебют хийсэн байдаг.