Дуучин Жастин Бибер түүний гэргий Хэйли Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж буйгаа нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэд 2018 онд Нью-Йоркт хуримаа хийсэн бөгөөд хуримнаас хойш таван жилийн дараа эцэг эх болох гэж буй нь энэ юм. Эх сурвалжийн мэдээлснээр Хэйли зургаан сартай гэнэ.