“Жү Дан Тэ” 48 насандаа хуримын товоо зарлалаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-13

“Пэнтхаус” олон ангит киноны Жү Дан Тэгийн дүрээр манай үзэгчдэд илүүтэй танигдсан жүжигчин Ум Ки Жун ирэх арванхоёрдугаар сард хуримаа хийхээр болжээ.

Тэрбээр гэр бүл, ойр дотны найз нөхдийн хүрээнд хуримаа хийх бөгөөд эхнэр болох эмэгтэй нь алдартан бус эгэл жилийн бүсгүй байгаа гэнэ. Жүжигчин өөрийн инстаграмм хуудастаа фэн клубтээ хандан дараах мэдэгдлийг гаргасан байна.

Penthouse' actor Uhm Ki Joon signs an exclusive contract with his long-time  manager's agency 'Your Entertainment' | allkpop

Үүнд “Хэзээ ч насны ханиа олохгүй нь л гэж бодож явлаа. Гэхдээ дулаан сэтгэлтэй, халамжтай нэгэнтэй учирсан. Энэ хүнтэй гэр бүл болж шинэ амьдрал эхлүүлэх бодолтой байна. Энэ гэнэтийн мэдээг хамгийн түрүүнд JEKYLLI /фэн клубынх нь нэр/-д дуулгая гэж бодсон юм” гэжээ.

Ум Ки Жун энэ жил 48 настай.