"The Hu" хамтлаг эх орондоо бүрэн хэмжээний тоглолт хийнэ

O.Admin
2024-05-19

"The Hu" хамтлаг 2024 онд эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо анх удаа хийх гэж байгаа билээ.

Тодруулбал, Чингис хааны одонт, продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр "The Hu" хамтлаг ирэх долоодугаар сарын 20-нд "АРА Фест 2024"-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болжээ.

ARA FEST 2024 бүх насныханд зориулсан "Аялал жуулчлал, энтертайнмент" фестиваль ирэх долоодугаар сарын 01-31-ний хооронд Архангай аймагт ARA complex-т болох юм.