Тэрбээр өмнө нь Унгар, Англи, Австраль зэрэг улсуудын хамтарсан "1242 Geteway to the West" УСК-ны Гүюг хааны дүрд сонгогдож байсан. Харин энэ удаа Хүн Гүрний Их Хаан Атиллагийн дүрийг дэлгэцэнд мөнхлөхөөр болсон байна.
Тус кино төслийн зохиолд Монгол хүний, монгол зохиол шалгарч батлагдаад байгаагаар зогсохгүй Монгол талын найруулгад Монгол найруулагч ажиллахаар болжээ.