“Щелкунчик ба гайхамшигт орон” медиа арт балет төв талбайд тоглогдоно

O.Admin
2024-06-02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 2 буюу өнөөдөр 21:30 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” арт балет үнэ төлбөргүй тоглох гэж байна.

Уг бүжгэн жүжгийг төв талбайд тоглуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Элит балет” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. “Элит балет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ц.Цолмонбуд “Щелкунчик ба гайхамшигт орон” бүжгэн жүжгийг дижитал инновац шингээн дэглэн найруулж, олон улсад балетын урлагийг медиа арт урлагтай хослуулсан анхдагч уран бүтээлч болсон бөгөөд энэ удаад олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийслэлийн хүүхэд багачууд, эцэг, эхчүүд болон Монгол орныг зорин ирсэн гадны жуулчдад зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд БНСУ болон Монголын уран бүтээлчид тоглох гэж байна.