Солонгосын жүжигчин Ён Таг хоньтой болж, “Form” хэмээн нэрлэжээ

O.Admin
2024-06-03

Хүчирхэг охин Намсун кинонд дүр бүтээсэн БНСУ-ын жүжигчин Ён Таг Монголд ирсэн ба түүнийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ-ийн шийдвэрээр Аялал жуулчлалын элчээр томилжээ. 

БНСУ-ын нэрт дуучин Ён Таг МУ-ын “Аялал жуулчлалын элч”-ийн хувиар “НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд аялал хийж байна. Тэрбээр өнөөдөр хонио бэлгэнд авсан бөгөөд түүнийг өөрийн хоёр дахь цомгийн гол дууны нэр болох FORM гэж нэрлэв. Дуучин Ён Тагаас нэрний утгыг асуувал хөөрхөн байсан учраас ийм нэр өгсөн гэв. Мөн “ТЭРБУМ” мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Бугат ресортод мод тарив.