Б.Монголхүү олон улсын дуурийн уралдаанд тусгай байр эзэлжээ

O.Admin
2024-06-11

БНАУ-ын нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан Бюль Бюлийн нэрэмжит ес дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Б.Монголхүү тусгай байр эзэлсэн байна. Уг уралдаанд 18 орны 150 гаруй мэргэжлийн дуурийн дуулаачид оролцжээ. Харин Монгол Улсаа төлөөлөн УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар, Б.Монголхүү, концертмейстер Ү.Уртнасан нар оролцсон байна.