БНСУ-ын алдарт “Т-Ара” хамтлагийн дуучин Хё Мин Монголд иржээ

O.Admin
2024-06-19

БНСУ-ын алдарт “Т-Ара” хамтлагийн дуучин Хё Мин Монголд иржээ.Түүнтэй хамт Солонгосын мисс Шин А Ра, инфлүүзер Жин Ий Ёон нар ирсэн бөгөөд “Make9” брэнд ВИП эвентэд оролцох юм. Мөн өнөөдөр тус брэндийн Монгол дахь салбар дэлгүүрт зочлох ажээ.

Өдгөө 35 настай Хё Мин хамтлагийнхаа уран бүтээлээс гадна “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гибек”, “1000 дахь хүн”, “Гисаен Рюнг” зэрэг телевизийн олон ангит кинонд дүрээ мөнхөлсөн юм. 2009 онд байгуулагдсан “Т-Ара” хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. Тэд ирэх есдүгээр сард Хонконгт фэнүүдтэйгээ уулзаж, баяраа тэмдэглэхээр төлөвлөжээ.

Харин 2013 онд тус хамтлагийнхан Монголд ирж тоглолтоо xийснээс гадна “Number nine” дууныхаа клипний зураг авалтыг xийж байсан билээ. Тэгвэл 11 жилийн дараа Хё Мин дахин Монголд ирж байгаа нь энэ юм. Тус хамтлагийг монголчууд “Roly poly”, “Number nine”, “Day by day” зэрэг олон алдартай дуугаар нь мэддэг юм.