Хэрвээ автомашины мотор ус залгиж унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр хурдан татаж гаргаад доорх дарааллаар шалгана.
Бензин хөдөлгүүртэй бол:
- Агаар шүүгч норсон эсэхийг үзнэ
- Свечэг авна
- Сорох хоолойд орсон усыг соруулж авна
- Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
Дизель хөдөлгүүртэй бол:
- Aгаар шүүгч норсон эсэхийг үзээд норсон бол дараагийн алхамд шилжинэ
- Халаагчийг авна
- Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
- Түүний дараа буцаан угсарч машинаа асаана
Дараа нь буцаан эд ангиудаа угсарч автомашинаа асаана.
Эх сурвалж: Таван богд ХХК