Үндэсний Урлагийн их театр наадмаар тусгай тоглолтуудаа толилуулна

O.Admin
2 өдрийн өмнө

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр жил бүр Үндэсний их баяр наадмаар наадамчин олондоо болон гадны жуулчдад зориулан үндэсний урлагийн гайхамшигт тусгай тоглолтуудаа томилуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд тус театрын тусгай тоглолтууд долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 20:00 цагаас Үндэсний Урлагийн их театрын тайзнаа тоглогдоно. Тодруулбал,

Долдугаар сарын 10-нд 20:00 цагт: Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын Эгшиглэнт Монгол дууны шинэ уран бүтээлийн тоглолт.

Долдугаар сарын 11-нд 20:00 цагт: Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрлын Монголын сайхан орон тоглолт

Долдугаар сарын 12-нд 20:00 цагт: Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт тус тус зохион байгуулагдана.

Тасалбарыг ticket.mn болон Үндэсний Урлагийн Их Театрын кассаар худалдаалж байна.

Холбоо барих утас: 86604444

Монгол хүн та баяр наадмын өдрүүдээр үндэсний урлагийн тоглолтуудаа таалан болгоож сайхан наадаарай.