Кендалл Женнер Каннын кино наадамд “нүцгэн” очжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-15

Загвар өмсөгч, реалити шоуны од Кендалл Женнер Каннын кино наадамд нэвт гэрэлтдэг даашинзтай очжээ.

Францын Канн хотод кино наадам долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд улаан хивсний ёслолд уригдсан загвар өмсөгч бүсгүй ням гарагт нэвт гэрэлтдэг цагаан даашинзаар гоёж олны анхаарлыг татсан байна. Тэрбээр хөхөвч зүүгээгүй байсны зэрэгцээ даашинзных нь цаанаас цээжин хэсэг нь нэвт гэрэлтэж байжээ.

Үүнээс өмнө ч бүсгүй хэт задгай даашинз өмсч байсан юм. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт ч нэвт гэрэлтдэг бүдэг ногоон өнгийн богино даашинз өмсөн, биеийн галбираа гайхуулаад амжсан байдаг.