Зууны шилдэг роман “Тунгалаг тамир” франц хэлээр хэвлэгдлээ

O.Admin
2024-07-05

Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын ТУНГАЛАГ ТАМИР романыг франц хэлнээ хөрвүүлэхэд Соёлын яамнаас дэмжлэг үзүүлж, албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.

Тунгалаг тамир романыг Францын монгол судлаач, докторантур оюутан Тифэн Канн орчуулсан бөгөөд тэрбээр өдгөө Бямбын Ринченгийн Үүрийн Туяа романыг Франц хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа ажээ. Цаашид Соёлын яам Их Британи Улстай хоёр орны шилдэг утга зохиолын дээж бүтээлийг харилцан орчуулах, БНХАУ-тай утга зохиолын сонгодог 100 бүтээлийг хамтран хөрвүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна.

Монголын утга зохиолын шилдэг бүтээлүүдийг олон хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгосноор эх орон, түүх, соёл, уламжлалаа дэлхий нийтэд түгээхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.