“Улаанбаатарын үдэш” шоу тоглолт Д.Сүхбаатарын талбайд болж байна

O.Admin
2024-07-11

Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд "Улаанбаатарын үдэш 2024" тоглолт зохион байгуулагдаж байна. 

Оддын шоу тоглолтоос гадна ёслолын буудлага болох аж. Онцлох уран бүтээлчдийн тухайд, МУГЖ Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, С.Амармандах, Д.Отгонжаргал, Ж.Алтанцэцэг, МУАЖ А.Долгор, СТА С.Сэрчмаа, Г.Эрдэнчимэг, Б.Халиун, А.Хишигдалай, дуучин Б.Батцэцэглэн, “Дэлхий” хамтлаг оролцох аж.

Улаанбаатарын үдэш тоглолтыг Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон долдугаар сарын 11-ний өдөр 21:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд  зохион байгуулдаг билээ.