Гинжин, Mrs.M нарын “Энэ мөч” анхны бие даасан тоглолт ирэх сарын 17-нд болно

O.Admin
2024-07-31

"Энэ мөч", "Бороо", "Хөөрхөн охид trap сонсдог", "Сувгаа соль", "ATM", "Goy te?", "Ganbei!" зэрэг та бидний чихийг мялааж, сэтгэлд үлдсэн олон арван хит дуунууд бүтээсэн Гинжин, Mrs.M нар анхны бие даасан тоглолтоо ирэх сарын 17-нд төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд Ginjin Trap урсгалыг анхлан нэвтрүүлж үүний араас дрилл, electro гэх мэт олон төрөл шинэ өнгүүдийг Монголын rap hiphop ертөнцөд нэвтрүүлсэн юм.

Тэд тоглолтоо хамтран дуулж, хит болсон “Энэ мөч” дуугаар нэрлэсэн бөгөөд таван хэсэгтэй байх аж. Гинжин, Mrs'M нар тоглолтын бүх хэсэгт дуулж, шинэ уран бүтээлүүдээ хүргэхээс гадна "Hip hop" болон "Rnb" урсгалын 20 гаруй зочин уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын найруулагчаар "SKIN ENTERTAINMENT"-ийн захирал, ерөнхий найруулагч Б.Анар ажиллах бөгөөд хамгийн сайн хөгжим, чанартай уух зүйлс, халуун хоол, амрах хэсэг бүхий Тrap гээд тав тухтай орчинд тоглолт үзэх бэлтгэлийг хангасан талаараа уран бүтээлчид онцолж байлаа. “Энэ мөч” тоглолтод Гинжин, Mrs M нарын соло болон хамтарсан 30 гаруй дуу дуулагдах аж. Харин зохион байгуулалтын хувьд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаана ч зогссон дуугаралт нь тод, адил сонсогдохоор шийдсэн гэлээ.  

Тоглолтын продюсер Я.Учрал:

-Манай хоёр артистын хувьд дөнгөж гарч ирж байгаа уран бүтээлчид биш. Яг ид үедээ яваа, тус тусдаа 10 орчим жил, хамтраад таван жил уран бүтээлээ хийж байгаа хүмүүс. Үзэгчдийн зүгээс уран бүтээлчдийг тоглолтдоо зөвхөн хуучин дуугаа дуулдаг гэж шүүмжилдэг. Харин манай артистууд шинэ, хуучин дуунуудаа аль алийг нь дуулна. Бидний тоглолтод урилгаар оролцох хүндтэй уран бүтээлчдээс дурдвал, Lumino, Ice top, Хар сарнай хамтлагууд урилгыг маань хүлээн авсан. Мөн бидний үеийн болон биднээс хойших үеийн уран бүтээлчид өөрсдийн хамгийн шилдэг уран бүтээлээрээ оролцох болно гэв. 

Реппэр Гинжин:

-Ихэнх тоглолтод бусад уран бүтээлчид халаалтанд дуулаад үндсэн артист нь хоёр цаг дуулаад л буудаг. Тэгвэл энэ тоглолт зөвхөн бид хоёр дээр фокуслана. Хөгжилтэйгөөр хэлэхэд “панчан”-гүй тоглолт болно. Тоглолтын дуу болгон онцлог, үзэгчдийг уйдаахгүй.

Mrs M:

-Төв цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолт хийж байгаагүй. Гинжин бид хоёр хамтарч уран бүтээл хийгээд 5 жил болсон. Энэ хугацаанд өөрсдийн цомгоо дуусгаад, тайлан тоглолт маягийн хамгийн том тоглолт нь “Энэ мөч” болж байгаа гэдгээрээ онцлог. Энэ утгаараа бид хоёр маш гоё тоглолт үзүүлэхээр найруулагч, баг хамт олонтойгоо ханцуй шамлан орсон гэдгийг хэлэхэд таатай байна.

Тасалбарын хувьд shoppy.mn, ticket.mn, eventx.mn, money аппликейшнаар зарагдаж байгаа. Та бүхэн цаасаар нь худалдаж авахаар бол GS25 бүх салбаруудаас авах боломжтой.

  • VIP тасалбар: 500,000₮
  • Fan Zone Багц: 200,000₮
  • MYSTERY BOX - 50,000₮ /Тоглолтын энгийн тасалбар 60000 төгрөг бөгөөд азтантай mystery box тасалбарыг 7 хоногийн хугацаатай гаргажээ. Энэ тасалбар нь 50000 төгрөг юм/

Тасалбар захиалах: