Гинжин нэрээ сольж магадгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-08-01

Өнөө цагийн хип хопын хамгийн тод гялалзаж буй уран бүтээлчдийн төлөөлөл болсон реппер Гинжин, Mrs M нарын хамтарсан анхны бие даасан “Энэ мөч” тоглолт наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж буй.

Тэгвэл энэ тоглолт реппер Гинжин буюу Г.Гарьдын “Гинжин” гэх нэрээр хийх сүүлийн тоглолт болж магадгүй гэнэ. Тодруулбал, өчигдөр тоглолтын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Гинжин “Mrs M бид хоёрын хамгийн анхны бие даасан тоглолт учраас сэтгэл маш их хөдөлж байна. Энэ тоглолтын дараа нэрээ сольж магадгүй. Тийм учраас энэ хугацаа Гинжин байх сүүлийн хугацаа байж магадгүй” гэсэн юм.

Реппер Гинжин буюу Г.Гарьд өмнө нь EZ-Loc нэрээр анхны дуунуудаа хийж байсан. Харин “Энэ мөч” тоглолтын дараа өөр нэрээр уран бүтээлээ хийх бололтой.

Реппер Гинжин, Mrs M нарын хамтарсан “Энэ мөч” тоглолт наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор болжээ. Өнөө цагийн хип хопын хамгийн тод гялалзаж буй уран бүтээлчдийн төлөөлөл болсон тэдний тоглолт  Төв цэнгэлдэх хүрээлэн дүүргэж, энэ зуны хамгийн зугаатай шоу, тоглолтуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна.

 

Тасалбарын хувьд shoppy.mn, ticket.mn, eventx.mn, money аппликейшнаар зарагдаж байгаа. Та бүхэн цаасаар нь худалдаж авахаар бол GS25 бүх салбаруудаас авах боломжтой.

  • VIP тасалбар: 500,000₮
  • Fan Zone Багц: 200,000₮
  • MYSTERY BOX - 50,000₮ /Тоглолтын энгийн тасалбар 60000 төгрөг бөгөөд азтантай mystery box тасалбарыг 7 хоногийн хугацаатай гаргажээ. Энэ тасалбар нь 50000 төгрөг юм/

Тасалбар захиалах: