Outlaw хамтлагийн 20 жилийн ойд 20 артист ая дуугаа өргөнө

O.Admin
2 өдрийн өмнө

Энэ сарын 20-нд “Outlaw” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолтоо Hit Park-д зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолт нь 62м метр урт тайз, 2100 ширхэг лед дэлгэц ашиглах аж.

Түүнчлэн 2100 лед дэлгэцэд  гарах дүрс нь 4к-аар цацагдана  бөгөөд дахин давтагдашгүй гайхалтай, гэнэтийн бэлгээр дүүрэн байх юм байна. Энэ үеэр  өөрсдийн 150 гаруй бүтээлээс сонгон, шилдэг 35 дуугаа амьд хөгжмийн хамтаар үзэгч нартаа сонирхуулах ажээ.

 

Мөн энэ үеэр 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод урлагийн ертөнцөд тод өнгө нь болж, уран бүтээлээрээ байлдан дагуулж буй 20 артист хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн, гайхалтай үдшийг хамтдаа бүтээх юм.

 

Түүнчлэн Respect ticket-ийн борлуулалтын тодорхой хувийг нийслэлд осол аваар хамгийн их гарч буй 20 уулзваруудад гарцны тэмдэг тэмдэглэгээ хийх, анхааруулах самбар байршуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн, зам тээврийн ослоос бусдыг хамгаалах  ажилд хувь нэмрээ оруулав. Тодруулбал,  “20Х20” аяныг зохион байгуулж,  хүүхэд баячуудыг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор хэрэгжүүлсэн билээ. Тэд сургууль орчмын бүс, орон сууцны хороолол дундах зам, гэр хорооллын гудамжинд хурдаа 20 км/ц-т тохируулж, гарцан дээр 20 секунд хүлээж, хүүхэд багачуудыг гарцаар гаргахдаа хөтлөөд гаргадаг байх, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг уриалж байна.