Таван хүүхдийн ээж болж, энгэртээ алдарт эхийн одон хэдийнэ гялалзуулсан ч, төгс галбираа хадгалж чадсан дуучин Ану шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан оржээ.
Түүний цомог ард түмний сэтгэлд хоногшсон 13 эхийн тухай дууг сэргээн дуулснаараа онцлог гэнэ. Энэ тухайгаа дуучин бүсгүй “Өөрөө эх хүн болоод ээжийгээ илүү ойлгож, хайрлах болсон. Эх хүний сэтгэлийг эх хүн л мэдэрдэг юм билээ. Тиймээс Монголынхоо мянга мянган ээжийг алдрыг дуугаараа мөнхөлмөөр байна” гэжээ.