Калифорни мужид ой хээрийн түймэр гарч, бүхэл бүтэн нэг хот үнсэн товрого болж, олон хүн амиа алдсан билээ. Гал сөнөөгчид түймрийг хүчтэй салхины улмаас цурманд оруулж чадахгүй байгаа юм.
Тэгвэл Реалити шоуны од Ким Кардашиан, Реппер Канье Уэст нар өмнөд Калифорнид байрлах тансаг харш, эд хөрөнгөө хамгаалахын тулд хувийн гал сөнөөгчид хөлсөлжээ.
Түймэр дэгдэхээс нэг хоногийн өмнө Канье Уэст эхнэр гурван хүүхдийнхээ хамтаар 60 сая ам.долларын үнэтэй байшингаа орхин явсан бөгөөд улмаар гал сөнөөгчид хөлслөн өөрийн болоод хөршүүдийнхээ байшинг хамгаалуулж байгаа юм байна.