Дуучин Дима Билан гавьяат болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-15

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, дуучин, жүжигчин Дима Биланд  Гавьяат дуучин цол хүртээжээ. 

Ерөнхийлөгчийн зарлигт “Үндэсний соёл урлагийг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлттэй ажилласан гавъяаг үнэлж дуучин Дима Биланд ОХУ-ын гавъяат дуучин хүндэт цолыг олгож байна” хэмээн  дурьдсан байна.  

Дуучин Дима Билан 1981 онд төрсөн бөгөөд хоёр ч удаа "Евровишн" олон улсын дууны уралдаанд Оросыг төлөөлөн оролцож байсан юм. Улмаар 2008 онд "Believe” дуугаараа нэгдүгээр байр эзэлж, "Евровишн"-д түрүүлсэн Оросын анхны дуучин болж байжээ.