“Voice Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн шагналаа авчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-03

Дэлхийн олон оронд зохион байгууллагддаг шилдэг шоу болох “Voice Mongolia” шоу хоёр сарын турш монголчуудыг зурагтны өмнө уясан гэхэд болно. Дэлхийн болон монголын шилдэг дуучдын дууг дуулсан олон зуун залуус дөрвөн шүүгч дээр баг болон хуваагдаж, шоуны шилдэгийн төлөө өрсөлдсөн.

Найман долоо хоногийн турш үргэлжилсэн тус шоуны эцсийн шатанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин А.Болормаа, Ц.Энгүүн, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал нар өрсөлдсөн юм. Тэднээс итгэл төгс дуулалтаараа үзэгчдийн хуйлруулж чадсан Ука шүүгчийн багийн дуучин Ц.Энгүүн хамгийн олон мэссэж санал авч ялагч болсон билээ.

Тэрбээр "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх мөн цоо шинэ “Nissan Qashqai” автомашинаар шагнуулсан бөгөөд шагналаа гардаж авчээ. Түүнд шагналыг нь энэ сарын 29-нд албан ёсоор гардуулж өгсөн байна.