Ким Кардашиан Д.Трамптай “нууцаар” уулзжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-07

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хар тамхи худалдан борлуулсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон эмэгтэйг цагаатгаж, суллах шийдвэр гаргажээ. Тэрбээр энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө реалити шоуны од Ким Кардашиантай уулзсан гэнэ.

Ял сонссон эмэгтэйг Алисе Мария Жонсон гэдэг байна. Тэрбээр 63 настай бөгөөд хар тамхи нууцаар тээвэрлэсэн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон нэгэн аж. Жонсон өнөөдрийг хүртэл 22 жилийг шоронд өнгөрүүлжээ.  Түүнийг суллахыг шаардан өнгөрсөн долоо хоногт Ким Кардашиан Цагаан ордонд очиж, Д.Трамптай уулзсан байна.

Харин уулзалтын дараа Ким Д.Трамп ялтанг суллахаар болсныг соошл сүлжээнд мэдээлж байсан аж.