Жастин Бибер кинонд дуу оруулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-07

Канадын дуучин Жастин Бибер хүүхэлдэйн кинонд дуу оруулахаар болжээ.  Тодруулбал, тэрбээр “Mythos” студитай хамтран хайрын бурхан Купидын зохиолоос сэдэвлэсэн анимэйшн кинонд “Купид” бурхны дууг оруулахаар болсон байна.

Энэ талаар барууны урлагийн чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэдэг сайтууд мэдээлсэн байв. Түүнчлэн, Жастин Бибер тус киноны продюссерээр мөн ажиллах аж.