ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүд нэрсийн дарааллаар тангараг өргөж байна

O.Admin
2 өдрийн өмнө

Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэй бүрдэж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, гишүүд тангараг өргөж байна.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасан. Энэ дагуу МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт нэр дэвшин шинэ парламентад сонгогдсон ШУА-ийн Ерөнхийлөгч 73 настай Д.Рэгдэл даргалж, хамгийн түрүүнд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн.

Үргэлжлүүлэн нэрсийн дарааллаар гишүүд ““Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн  тангараг өргөж байна.