ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Алба хаагчид голын усанд живж байсан иргэний амь насыг аварлаа

O.Admin
2024-07-03

Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2024.07.03/ 15 цагийн орчимд “Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн аж.

Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, голын усанд доошоо харсан, ухаан алдсан, биеийн байдал хүнд үед нь алба хаагчид анхан шатны тусламж яаралтай үзүүлэн тухайн иргэний амь насыг аварлаа.

Тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна.