ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МоАХ фракци АН-ын бүлгийн ажлын албыг удирдах уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-07-03

Шинээр эмхлэгдэж буй парламентад бүлэг бүрдүүлэх боломжтой болсон улс төрийн хоёр нам болох МАН, АН өчигдөр гишүүд нь тангараг өргөсний дараа бүлгийн даргаа тодруулахаар хуралдсан билээ.

Тэгвэл УИХ-д 42 суудал аваад буй АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар бүлгийн даргыг тодруулах асуудлыг хэлэлцэх үед Д.Ганбат, Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлж, Х.Баттулга, Д.Ганбат нар нэрээ татсанаар хоёр өрсөлдөгчийн дунд санал хураалт явуулан О.Цогтгэрэл олонхийн санал авч сонгогдсон юм.

Тэгвэл өрсөлдөөнөөс нэрээ татсан Х.Баттулга буюу МоАХ фракци нь АН-ын бүлгийн ажлын албыг авах тохироог хийсэн гэх мэдээлэл байна. Намын даргын зүгээс уг тохироог хүлээн авах боломжтой хэмээгээд уг асуудлаар зөвшилцөж буй аж. Үүнээс гадна тус фракци хэрвээ Засгийн газар байгуулах бол 2-3 сайдын суудлыг авна хэмээн намын даргадаа шахалт үзүүлж эхэлжээ.