АНУ-ын цэргийн Кадена агаарын цэргийн баазад харьяалагддаг F15 байлдааны онгоц өнөөдөр өглөө Окинава мужийн далайн эргийн орчимд сүйрчээ.
Азаар нисгэгч нь онгоцыг сүйрэхээс өмнө гарч амжсан бөгөөд эргийн хамгаалалтын албаныхан түүнийг аварсан байна. Энэ талаар Японы зарим хэвлэлд мэдээлсэн байгаа юм.
Гэхдээ тус онгоц сүйрсэн талаар АНУ-ын Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчнээс албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. “Кёодо” агентлагийн мэдээлснээр онгоц Наха хотоос урагш 80 км-т далайн усанд сүйрчээ. Харин нисгэгчийнх нь хөл хугарч, эмнэлэгт хүргэгдсэн байна.