АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт маргааш Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд өглөөний 09:00 цагт эхлэх билээ.
Одоогоор уулзалтад оролцох Ким Жон Ун, Д.Трамп нар Сингапурт очсон бөгөөд тэд төвд байрлах тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаад байгаа юм.
Тэгвэл тэдний байрлаж буй зочид буудлуудын ойр орчмын харуул хамгаалалтыг нэмэгдүүлж, Сингапурын цэрэг, цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
Зочид буудлуудын ойролцоох гудамжийг “Онцгой бүс” болгож, автомашин явах замыг хязгаарласан байна.
Тухайлбал, Ким Жон Уны байрлаж буй зочид буудлын урд байрлах орон сууцанд амьдарч буй нэгэн япон залуу “Энд 50 жил орчим амьдрахдаа ийм хамгаалалт авч байсныг нь анх удаа л харж байна” хэмээн хэвлэлд ярьжээ.