Сингапурын энхтайван, амар амгалангийн бэлгэдэл Сентоза арлын Капелла зочид буудалд өнөөдөр өглөө 09:00 цагт АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ.
Тус уулзалтын эхэнд сүүлийн жилүүдэд нэг нэгийгээ элдэв хоч нэрээр нэрлэж, хурцадмал харилцаатай байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун нар анх удаагаа гар барин мэндчилсэн байна.
Тэдний уулзалт 45 минут орчим хугацаанд үргэлжлэх бөгөөд дараа нь нэг цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээр болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энхтайвныг тогтоох асуудлыг хэлэлцэнэ.