АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Сингапурын Сентоза аралд болж байгаа билээ. Тус уулзалтад оролцохоор хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр өдрийн өмнө Сингапурт очиж, төвийн тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байсан юм.
Мөн тус тусдаа Сингапурын Гадаад хэргийн сайдтай уулзалт хийсэн байдаг. Тэгвэл өчигдөр орой Ким Жон Ун анхны сельфи зургаа авхуулсан байна. Тодруулбал, Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай тэрбээр анхны дипломат сельфи зургаа авхуулсан аж. Улмаар Вивиан тус зургийг твиттертээ жиргэжээ.
Ким “Режис” гэх зочид буудалд байрлаж байгаа юм. Харин өчигдөр тэрбээр буудаллаж буй буудлынхаа ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээр албаныхантай хамт зугаалсан аж. Ингэхэд нь түүнийг дүү Ким Ёо Жон нь дагалдан явсан байна.