ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын Гадаад хэргийн сайд Хойд Солонгост айлчилна

O.Admin
2018-04-30

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлахаар болжээ.

Түүнийг Умард Солонгосын талаас айлчлахыг урьсан бөгөөд Ван И 2007 оноос хойш 11 жилийн дараа тус улсад дахин айлчлах гэж буй нь энэ юм.

БНХАУ, БНАСАУ нь хоёр Солонгосын хүйтэн дайны үеэс холбоотны харилцаатай байсан ч,  цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор НҮБ-ын хориг арга хэмжээг Хятадын тал дэмжсэнээр хоёр улсын харилцаа царцмал байдалтай болсон юм. Харин өнгөрсөн сарын сүүлчээр Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун анхны гадаад айлчлалаа тус улсад хийж, тодорхой асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлсэн байдаг.