Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх дээд хэмжээний уулзалт өнөөдөр Сингапурын Сентоза аралд болж байгаа билээ.
Тэгвэл уг уулзалтыг дэлхийн 14 орны 3000 гаруй сэтгүүлч сурвалжлан хүргэж байна.
Сингапурын талаас уулзалтыг амжилттай болгох чиглэлд хүчин чармайлт гаргаж буй бөгөөд тусгай хэвлэл мэдээллийн төвийг байгуулсан аж.
Түүнчлэн, хоол хүнсэнд ч онцгой анхаарал хандуулсныг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.