ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Деннис Родманыг уриагүй ч, Сингапурт очжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-12

АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн од тамирчин Деннис Родман өчигдөр шөнө Сингапурт буужээ. Тэрбээр БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Уны дотны найз юм.

Родман Чанги нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа өөрийн твиттер хуудастаа “АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалттай холбоотойгоор Сингапурт ирлээ. Ерөнхийлөгч Д.Трампын уулзалт амжилтад хүрч, дэлхий дахинд ач тусаа өгнө гэж найдаж байна” хэмээн жиргэсэн аж.

Үүнээс өмнө буюу энэ сарын 7-нд Д.Трамд Родманы тухай “Тэр сайн хүн ч, түүхэн уулзалтад уригдаагүй” хэмээж байсан юм. Юутай ч, Родман Сингапурт очсон бөгөөд тэрбээр яг ямар үйл ажиллагаанд оролцох нь тодорхойгүй байна.