Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд хамтдаа зоогийн ширээний ард суун, үдийн зоог барьж байна.
Тэдний уулзалт өнөөдөр 09:00 цагт ганцаарчилсан уулзалтаар эхэлсэн юм. Уг уулзалт 40 орчим минут үргэлжилсэн бөгөөд үүний дараа өргөтгөсөн хуралдаан болов. Тус хуралдаанд БНАСАУ-ын талаас найм, АНУ-ын талаас долоон төлөөлөгч оролцжээ. Хуралдаан 11:40 цаг хүртэл үргэлжилсэн байна.
Харин үүний дараа төрийн тэргүүнүүд үдийн зоогийн танхим руу явжээ. Тэдний хоолны цэсэнд шарсан будаа, чихэрлэг гахайн мах зэрэг зоог багтсан гэнэ.