ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Капелла зочид буудлын гадна жуулчид цугларчээ

O.Admin
2018-06-12

АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж буй Сингапурын Сентоза аралд байрлах Капелла зочид буудлын өмнө жуулчид, орон нутгийн иргэд цугларчээ.

Тэд түүхэн үйл явдлыг нүдээр үзэж, гэрч болохоор цугларсан нь энэ аж. Тэнд Гуамаас ирсэн гэх нэгэн эмэгтэй “АНУ-БНАСАУ-ын харилцаа бидний амьдралд шууд нөлөөлөх учраас энэ удаагийн уулзалтаас ямар үр дүн гарахыг сэтгэл догдлон хүлээж байна. Хоёр удирдагчид ямар ч байсан нэгдсэн ойлголцолд хүрээсэй л гэж хүсч байна” хэмээн “Эн Эйч Кэй” агентлагт ярьсан байна.

Харин Сингапурын нэгэн иргэн “Түүхэн үйл явдлыг нүдээр үзэх гэж ирлээ. Манай улс энхтайвны гүүр болно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.