Аргентиний шоронд ийм явдал болжээ. Тодруулбал, нийслэл Буэнос Айрэс хотоос урагш 1300 орчим км зайд орших Пуэрто Мадрины шоронд ял эдэлж буй есөн хоригдол ОХУ-д өнөөдөр эхлэх Хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэхийн тулд өлсгөлөн зарласан байна.
Учир нь тус шоронд кабелийн телевиз гардаггүй аж. Тэд “Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн хувьд кабелийн телевиз үзэх нь зайлшгүй байх ёстой эрх” хэмээн гомдол гаргаж, кабелийн телевизийг нь засахыг шаардсан байна.
Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр 23:00 цагт ОХУ-Саудын Арабын тоглолтоор эхэлнэ. Харин Аргентины баг энэ сарын 16-нд анхны тоглолтоо Исландын багтай хийх юм.