Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан билээ. Энэ үеэр тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордны хашааны цэцэрлэгт гартаа хүрз барьж, хамтдаа мод тавьсан юм.
Гэвч, уг мод нь учир битүүлгээр алга болжээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд эл модыг энэ сарын 23-нд дэлхийн нэгдүгээр дайны үеэр амиа алдагсдын дурсгалд зориулсан ойгоос авчран тарьсан аж.
Гэтэл АНУ-Францын найрсаг харилцааны бэлгэдэл болсон мод хэдхэн хоногийн дараа алга болсон байна. Энэ явдал нийгмийн сүлжээнд ч дуулиан тарьж эхэлжээ. Харин үүний дараа Франц болон АНУ-ын талаас тайлбар хийсэн аж.
Тэд тайлбартаа “Модонд шаардлагатай хорио цээрийн арга хэмжээ авсан. Удахгүй дахин суулгана” гэсэн байна.