ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким Жон Уныг Орост айлчлахыг урив

O.Admin
2018-06-15

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Уныг ОХУ-д айлчлахыг урьдсан тухай Умард Солонгосын албан тушаалтан хэвлэлд мэдээлжээ.

В.Путин өчигдөр БНАСАУ-ын  Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзсан байна.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ким Жон Ун нарын түүхэн уулзалтыг энхтайвны төлөөх эхний алхам болсон гэдгийг онцолжээ. Гэхдээ уулзалт агуулга гэхээсээ илүүтэй хэлбэрт анхаарсан байдалтай байсныг шүүмжилсэн байна.

Ингээд уулзалтын төгсгөлд Ким Жон Уныг ОХУ-д айлчлахыг урьж, ирэх есдүгээр сард Владивостокт болох эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзалт хийхийг санал болгожээ.

Өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-д айлчилж байсан юм.