ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чехийн Ерөнхийлөгч улаан дотуур өмд шатаав

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-15

Сэтгүүлчидтэй таарамж муутай гэдгээрээ алдаршсан Чехийн Ерөнхийлөгч Милос Земан улаан өнгөтэй маш том дотуур өмд шатаах хачирхалтай үйл ажиллагаанд оролцжээ.

Тэрбээр өчигдөр яаралтай хэвлэлийн бага хурал зарласан аж. Хэвлэлийн бага хурлын зар тарсны дараа Земан огцорч магадгүй гэх мэдээлэл ч хөвөрч байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Земан, хэвлэл мэдээллийн ажилтан болон зөвлөх, онцгой байдлын албаныхны хамт Прагын ордны цэцэрлэгт хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэр “Сэтгүүлчид надтай санал нийлдэггүй нь харамсалтай”  гэж хэлээд асар том хэмжээтэй улаан дотуур өмдийг  шатаасан байна.

Улмаар “Улс төр дахь дотуур өмдний эрин үе дууслаа. Тэр нарыг тэнэг хүн шиг харагдуулж байсан бол уучлаарай. Та нар ийм байх ёсгүй” гэж хэлээд машиндаа суун оджээ.