Сингапурт саяхан болж өндөрлөсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нарын уулзалтын дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг 79 хувь хүртлээ өсчээ.
Тус улсын судалгааны байгууллага олон нийтийн санал асуулга явуулж, дүнг нь өнөөдөр зарласан байна. Судалгаагаар Мүн Жэ Инийг дэмжигчид хоёр долоо хоногийн өмнөхөөс дөрвөн хувиар өсч, 79 хувь болсон нь тодорхой болжээ. Харин түүнийг эсэргүүцэгчдийн хувьд 12 хувь болж буурсан байна.