Японы Осака мужид өнөөдөр өглөө 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн нас барж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ.
Түүнчлэн, гамшигт үзэгдлийн улмаас нийтийн тээврийн сүлжээнд саатал гарч, эрчим хүч тасалдсан байна. Газар хөдлөлтийн голомт Осака мужийн хойд хэсэгт 13 км-ын гүнд байсан аж.
Усан сангийн хана нурснаас Такацукид есөн настай охин дарагдаж амиа алдсан байна. Мөн ижил шалтгаанаар Осакагийн Хигашиёдогавад, Ибаракид тус тус 80 гаруй настай хоёр хүн амь үрэгджээ. Осака, Хёго, Киото, Миэ мужуудад олон арван хүн бэртэж гэмтсэн байна. 1923 онд газар хөдлөлтийг Японд бүртгэдэг болсноос хойш тус мужид гарсан хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болсон байна.