ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шижир алтан “Iphone 11 pro” гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-06

Технологийн салбарын манлайлагчдын нэг “Apple” есдүгээр сард уламжлал ёсоор шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан. Шинээр танилцуулсан “iPhone 11” утас гурван өөр сонголттойгоор худалдаанд гарсан бөгөөд загварын хувьд цувралын өмнөх гар утаснуудаас камерын хувьд л ялгаатай байв. Зохион бүтээгчид “iPhone 11”-ын камерын үзүүлэлт, өндөр хүчин чадал, цэнэгээ барих чадварыг онцолсон юм. Энэхүү шинэ ухаалаг гар утасны өмнөх загваруудтай харьцуулах хамгийн чухал дэвшил нь илүү өндөр нягтаршилтай, өргөн хүрээгээр зураг авах боломжтой камер байлаа. “iPhone 11” болон “iPhone 11 Pro” нь 5.8 инчийн өндөр нягтшил бүхий “OLED” дэлгэцтэй. Харин “iPhone Pro 11 Max”-ын хувьд илүү өргөн буюу 6.5 инчийн ижил дэлгэцтэй. Гурван төрлийн төхөөрөмж нь бүгд ногоон, саарал, мөнгөлөг, алтан гэсэн дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан. Камерын хувьд бүгд хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан мэдрэгч бүхий гурвалсан дурантай. Энэ нь өмнөх загваруудтай харьцуулахад 40 хувиар илүү гэрэл өгөх өргөн өнцөг, 120 градусын харах хүрээ бүхий камер юм. Энэ нь секундэд 30 фреймээр “4K” нягтшилтай бичлэг хийх боломжийг олгох аж.

 

“iPhone 11”-ын камерын хэрэглэгчдэд олгож буй таван боломж 

1. Хос камер, шөнийн горим

iPhone 11 цувралын гол онцлог бол сайжруулсан камер гэдгийг дээр дурьдсан билээ. Дүрс боловсруулалт, сайжруулсан мэдрэгчүүдээс гадна шөнийн горимыг нэмс­нээр бүдэг гэрэлтэй орчинд ч чанар­тай зураг авах боломж бүрдсэн байна. Гэхдээ шөнийн горим нь тодорхой хязгаарлалтуудтай. 

А. Хэт өргөн өнцгийн камертай хослон ажиллахгүй. Зөвхөн 12МР-тэй үндсэн камер болон телефото камерыг дэмжинэ.
Б. Гараар удирдах боломжгүй. Орчны гэрэл 10 люксээс бага үед автоматаар Night Mode горим идэвхждэг.
В. Нүүрний TrueDepth камертай мөн хоршиж, ажиллахгүй.
Г. Night Mode горимоор хөдөлгөөнтэй дүрс тийм ч сайн авахгүй.
Д. 3 хөлт тулгуур дээр тавиад Night Mode горимоор зураг авахад боломжийн чанартай зураг авахад багадаа 10 секунд хэрэгтэй.

Түүнчлэн,  урд камер нь 12-megapixel няг­тар­шил­тай бол  арын үндсэн камер нь 13-megapixel, илүү өргөн линз нь 12-megapixel бо­лон telephoto зу­раг дарах мэд­рэг­чүүд суури­луул­сан байна.  


2. Видео сайжруулалт 

iPhone 11 утсаараа 24, 30 бүр 60 fps үзүүлэлтээр  4К хүртэл чанартай бичлэг хийх боломжтой. Хэт өргөн линз нь байгалийн үзэсгэлэнг дөрөв дахин тодоор харуулах боломж олгодог бол өөр нэгэн онцлог нь аль нэг обьектыг томруулах боломж олгодог. 

3. 12 мегапиксел камер

Truedepth камер системд шинээр нэмж сайжруулсан камер мэдрэгч суурилсан. Үүгээр та 12МР мэдрэгч бүхий f/2.2 үзүүлэлт бүхий өрц ашиглана.

4. Нэг минутад нэг их наяд үйлдлийг боловсруулна

7nm+ суурилсан А13 Bionic чип нь одоогоор ямар ч ухаалаг утсанд байхгүй хамгийн хурдан CPU болохыг Apple онцолж байна. Өмнөх А12 чипнээс даруй 20 хувь хурдтай гэсэн үг.  Мөн секундэд нэг их наяд үйлдлийг боловсруулах чадвартай.

5. Хамгийн бат бөх шилэн гадаргуу 

iPhone 11 загвар ухаалаг гар утасны түүхэн дэх хамгийн бат бөх шилэн гадаргуутай болсон. Ингэснээр та утсаа унагахад айх зүйлгүй болно гэсэн үг. Түүнээс гадна эл  загвар IP68 сертификаттай бөгөөд хоёр метр гүн усанд 30 минут байсан ч, зүгээр  ажиллаж чадна гэсэн үг.

 


“Caviar Smart Luxury” компани “Apple”-ийн хамгийн сүүлийн загвар Iphone 11 pro утсыг дахин загварчлан шижир алтаар урлажээ. Уг гар утсанд 500 грамм шижир алт, 137 ширхэг алмааз, тансаг цагны механизмыг шигтгэж өгснөөрөө илүү тансаг нарийн хийцтэй болсон байна. Тус загвар нарыг бэлгэджээ. Нар мөнхөд манай гарагийг гэрэлтүүлнэ гэх утга санааг илэрхийлэн, шижир алтан утсыг шар өнгийн алмазаар чимэглэж өгсөн байна. Утас 64 ГБ-ын багтаамжтай бөгөөд 70 мянган ам.доллараар зарагдаж байна. 


 

Үйлдлийн системээ шинэчилсэн үү

Түүнчлэн, apple хэрэглэгчдийн хувьд хамгийн их хүлээлт үүсгэсэн шинэ “IOS 13” үйлдлийн систем нь есдүгээр сарын 16-наас эхлэн “Iphone 6s”-ээс хойшхи бүр загварын төхөөрөмжид сууж эхлэсэн юм. Ингэснээр, уг загвараас өмнөх буюу 2012 он болон түүнээс өмнө үйлдвэрлэсэн Iphone болон iPad хэрэглэгчид үйлдлийн системийн шинэчлэлт хийхгүй бол цаашид байршил тогтоох “GPS” систем, “App Store”, “iCloud”, е-мэйл, интернэтэд холбогдох хөтөч зэргийг ашиглах боломжгүй болсон. 

Одоогийн байдлаар “Iphone” хэрэглэгчдийн талаас илүү хувь  нь iOS13 үйлдлийн системийг суулган ашиглаж байгаа аж. Мэдэгдэлд дурьдсанаар, 2012 оноос өмнө үйлдвэрлэгдсэн загварууд /I, II, III, IV/ интернэтэд нэвтрэхийн тулд 10.3.4, 9.3.6 дугаарлалттай шинэчлэлтийг /update/ хийх шаардлагатай гэнэ. Дэлхийн тойрог замд байрлуулсан интернэт сүлжээний хиймэл дагуулуудыг дахин шинэчилж байгаа. Хуучин загваруудад суулгасан GPS модулиуд нь шинэчлэлтийн дараа зөв ажиллахгүй байж магадгүй учир ийм арга хэмжээ авч байна гэж apple-ын мэдэгдэлд дурьджээ.