ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөлбөмбөгийн талбайн хаалга унаж, хүүхэд нас барлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-19

Шархадны эцсийн 79 дүгээр  сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай осол өчигдөр  18.00 цагийн үед гарчээ.

Тодруулбал, тус сургуулийн тавдугаар ангийн сурагч хүү хөлбөмбөг тоглохоор гараад цаг ч бололгүй амиа алдсан байна. Талийгаач хүү спорт сонирхдог,  тэр дундаа хөлбөмбөгт илүү авьяастай нэгэн байжээ.

Хамт тоглодог хүүхдүүдийнх нь ярьж буйгаар, тус талбайн хөлбөмбөгийн хаалга байнга унадаг байсан бөгөөд хүүхдүүд унахаар нь дахин босгон тоглодог байсан гэнэ. Харин хэрэг гарсны дараа тус сургуулийн биеийн тамирын багш талийгаач хүүгийн ар гэрийнхэнд “14 хоногийн өмнө гагнасан” гэх тайлбарыг өгчээ. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.