Хятадын хакерууд өнгөрсөн жил Монголын Үндэсний Дата төв рүү нэвтэрч, төрийн мэдээллийн санд вирус тараасан тухай “CyberScoop” сайт “Kaspersky Lab”-ын шинэ судалгаанд үндэслэн мэдээлжээ.
Хакерын бүлэг эхлээд мэдээллийн сангийн ажилчдын имэйл хаяг руу нэвтэрч, дараа нь Үндэсний дата төв рүү нэвтрэх боломжтой болсон байх бөгөөд улмаар төрийн мэдээллийн сангууд руу вирус тараасан аж. Тэдний халдлага өнгөрсөн жилийн аравдугаар сарын орчимд эхэлсэн байна. Харин “Kaspersky Lab” энэ оны гуравдугаар сард илрүүлжээ.
Одоогоор Үндэсний дата төв тус мэдээллийн дагуу шалгалт хийж байгаа юм байна.
Гэвч албаныхан энэ асуудлыг нууцалж, мэдээллийг гадагш задруулахгүйгээр шалгаж байгаа аж.