БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдрөөс хоёр хоногийн хугацаатайгаар БНХАУ-д айлчилж буй тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулжээ. Гэхдээ очсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Энэ удаагийнх Ким Жон Уны БНХАУ-д хийж буй гурав дахь айлчлал болж байна. БНАСАУ-ын тэргүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш долоон жилийн турш гадны улсад айлчлаагүй Ким он гарснаас хойш Хятадад сарын зайтай гурван ч удаагийн айлчлал хийж байгаа нь Хятадаас эдийн засгийн болоод бусад дэмжлэгийг авах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.
Ким энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай түүхэн уулзалт хийсний дараа бусад орнуудын төрийн тэргүүнүүд түүнтэй уулзах хүсэлтээ дайсаар байгаа юм.