ОХУ-д зохион байгуулагдаж Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор БНХАУ руу тэмцээнтэй холбоо бүхий хувцас хэрэглэлийг хууль бусаар нэвтрүүлэх оролдлогууд энгийн үеэс хэд дахин нэмэгджээ.
Энэ он гарснаас хойш Гуандун мужийн гаалийн албанд ДАШТ-ий спонсор компаниудын бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж, тус улсын хилийг давуулах хэд хэдэн оролдлого гарч, улмаас 13 мянган бараа бүтээгдэхүүнийг хураан авсан байна.
Түүнчлэн, Хонконг, Макаогийн хилд ч энэ мэт зөрчлүүд нэлээд гарчээ.